Дуулиантай сайт Wikileaks онц аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьж
байгаа Гуантанамогийн шоронгийн талаарх 779 нууц файлуудыг нийтэлсэн байна.
Ойрын саруудад шоронгийн бүх хоригдлуудын тухай материалыг ил гаргана гэж уг сайт мэдэгджээ.
Шинэ материалуудаас харахад Гуантанамогийн шоронд Орос
зэрэг арван орны тусгай албаныхан очин гэмт хэрэгтнүүдээс байцаалт авч
байсан гэнэ.
«Уригдагчдын дунд
алжир, иордан, йемен, хятад, кувейт, марокко, орос, сауд, таджик ба
тунисчууд байлаа. Тэд хоригдлуудын жинхэнэ нэр хаягийг тогтооход тус болсон
гэнэ. Зөвхөн Саудын тусгай албаныхан онцын аюултай гэх 37 хүний нэрийг
тогтоож өгсөн гэнэ. Хятадууд ба оросууд баривчлагдсан байсан уйгар,
узбекчуудыг буцаан өгвөл мөрдөн шийтгэнэ гэдгээ амласан байжээ.
Оросын харьяат Кафкас гэгчийн мэдүүлэг амеркчуудаас гадна оросуудад тустай байсан гэнэ. Оросын тусгай хүчний
ажилтнууд түүнийг Гуантанамод 2002 онд байцааж байжээ. Түүнээс авсан
мэдээллээ хуваалцана гэж оросууд амласан учир түүнийг хожим Оросын
талд шилжүүлсэн байв.