
-Шигшээ багийн тамирчид бэлтгэлээсээ буусан уу?
-Буугаагүй байгаа. Энэ сарын 6-нд ирнэ. Тэгээд ирэх долоо хоногийн мягмар гаригт Казахстаныг зорихоор төлөвлөсөн.
-Тамирчид бэлтгэлээ хэр сайн хангав?
-Боломжийн төвшинд хангасан. Кубын мэргэжилтэн манай тамирчидтай ажиллаж байгаа та бүхэн мэднэ. Ямар ч байсан дэлхийн аваргад амжилттай оролцоно гэж найдаж байна.
-Ер нь ямар зорилго тавьсан бэ?
-Ямар ч байсан 2-3 медаль авах зорилготой. Бидэнд үүнээс илүү боломж байгаа. Тэр тусмаа дэлхийн аваргатай болохыг үгүйсгэхгүй.
Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин