Хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд чуулна

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд чуулна

“Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчин” хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын үндэсний хоёрдугаар чуулган маргааш Төрийн ордны их танхимд болох гэж байна. Чуулганыг Монголын сэтгүүлчдийн эвлэл, Өдөр тутмын сонинуудын холбоо, Телевизүүдийн холбоо, Радио, телевизийн академи, Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулах ажээ. Энэ үеэр сэтгүүл зүйн салбарт тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин, технологийн шинэчлэл, сэтгүүлзүйн салбарыг эдийн засгийн аргаар хэрхэн дэмжих зэрэг голлох асуудлуудыг тус бүрт нь авч хэлэлцэх бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс оролцож илтгэл хэлэлцүүлж, салбарынхаа талаар илэн далангүй ярилцах юм.

Чуулганы хөтөлбөрийг танилцуулбал,

09.30 – 10.00 Төлөөлөгч, зочдыг бүртгэх

10.00 – 10.10 Чуулганы нээлт

10.10 – 10.30 Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчныг хангахад нэн даруй анхаарал хандуулах асуудлууд. Х.Наранжаргал “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн

10.30 – 10.50 Хэвлэл мэдээллийн бизнесийн ил тод байдал, шударга өрсөлдөөнийг хангахад шаардлагатай зохицуулалт. М.Мөнхмандах-Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал

10.50 – 11.10 Хөдөлмөрийн хуулийн хүрээнд ажил олгогчдын шийдвэрлэвэл зохих эрх зүйн асуудлууд. Н.Долгор Радио, телевизийн Уран бүтээлчдийн нийгэмлэгийн тэргүүн

11.10 – 11.30 Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар редакцийн хараат бус байдлыг хангах нь. М.Батчимэг, УИХ-ын гишүүн

11.30 – 11.45 Завсарлага

11.45 – 12.45 Хэлэлцүүлэг

12.45 – 14.00 Үдийн зоог

14.00 – 14.20 Интернэт ба сэтгүүл зүйн тойрсон эрх зүйн асуудлууд Л.Галбаатар Хуульч, судлаач

14.20 – 14.40 Хэвлэл мэдээллийн салбарыг эдийн засгийн аргаар хэрхэн дэмжих вэ? Д.Жаргалсайхан, Эдийн засагч, нийтлэлч

14.40 – 15.00 Өргөн нэвтрүүлгийн технологийн шинэчлэл, зохицуулалт. У.Тамир Хараат бус судлаач

15.00 – 15.20 Орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт С.Шаравдорж, МСЭ-ийндэдерөнхийлөгч, ОНХМ-ийнхолбооны тэргүүн

15.20 – 15.35 Завсарлага

15.35 – 16.35 Хэлэлцүүлэг

16.35 – 17.00 Чуулганыдүгнэлт

17.00 – 21.00 Хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулах ажээ. Түүнчлэн чуулганы төгсгөлд “Улаанбаатар” зочид буудалд 18.00 цагт Эдийн засгийн сэтгүүлчдийн дунд зарласан шилдэг бүтээлийн уралдааны шилдэгийг тодруулах арга хэмжээ болох юм байна. Арга хэмжээнд хэвлэл мэдээллийн салбарынхнаас гадна Сангийн яам, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас төлөөлөл оролцох ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж