Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж явсан А.Амарын хөшөөг 1993 оны УИХ-аас Ардчилсан холбооны удирдлага, гишүүдийн саналаар босгожээ. Гэхдээ хөшөөг байгуулахдаа толгой гудайсан, туугдаад явж байгаа байдлаар хийсэн нь хэлмэгдүүлэлтийн үеийн төрх байдлыг тусгасан байна. Тиймээс Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд залуучуудын төрөлх хотоороо бахархах сэтгэгдлийг дээшлүүлэх, газар нутгаа бахархан дурсах зорилготойгоор хотын төвд тус хөшөөг байрлуулах санал асуулгыг иргэдийнхээ дунд явуулжээ. Санал өгсөн иргэдийн олонх нь шинээр байрлуулахыг дэмжиж, ЗДТГ-аас ИТХ-ын тэргүүлэгчдэд хүсэлт гаргасан байна. Тус хүсэлтийг ИТХ-аар хэлэлцүүлж дэмжигдэн Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөг нутгийн удирдлагын төв, найрамдал талбайд байрлуулахаар тогтоол гаргажээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин