Гурилын үнийг нэмэх үү?

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Гурилын үнийг нэмэх үү?

Энэ намар МNS972010 стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаанбуудайн үнийг 320 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэрийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга гаргасан. Түүний шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээрх үнээр буудай худалдаж авах юм байна. Энэ нь өнгөрсөн жилийн үнээс тонн тутамдаа 40 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Тиймээс гурилын үнэ бага зэрэг нэмэгдэж болзошгүй байна. Ямар ч байсан энэ асуудлаар салбарын яам нь гурилын үйлдвэрлэгчидтэй яриа хэлэлцээ хийж байгаа гэнэ.

Н.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж