Япон, АНУ хамгаалалтын асуудлаар зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Япон, АНУ хамгаалалтын асуудлаар зөвлөлдөж байна

АНУ-ын Батлан хамгаалахын дээд албаныхан өнөөдөр Японы талтай аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөж байна. Японд болж буй хоёр орны Батлан хамгаалахын сайд нарын "2+2" уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Чак Хэйгель, Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида нар оролцож байгаа ба албаныхан цахим ертөнц дэх хакерийн дайралтын эсрэг хамгаалалтаа хэрхэн сайжруулах асуудлыг чухалчлан авч үзэж байгаа аж. Хятадын зүгээс тогтмол хакерийн халдлагад өртдөг энэ хоёр орны Батлан хамгаалахын сайд нар уулзалтаараа цахим ертөнцийн хамгаалалтаа нэмэгдүүлэх асуудлаас гадна сансар судлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хөндөн ярилцаж байгаа гэнэ.

Японы хувьд АНУ-ыг бодвол цахим халдлагаас хамгаалах тал дээр сул бөгөөд өнгөрсөн 2012 онд л гэхэд өдөрт 3000 орчим хакерийн дайралт Засгийн газрын сүлжээнд нэвтэрсэн гэх тооцоо гарсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж