Оюутнууд нэмж смарт карт захиалах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Оюутнууд нэмж смарт карт захиалах боломжгүй

Энэ жил 113 мянган оюутан нийтийн тээврээр үнэгүй зор­чи­но гэсэн тоо гарсан. Нэг, хоёр, гу­равдугаар дамжааны смарт кар­таа захиалж амжаагүй оюут­нууд дахин захиалах боломжгүй гэ­сэн юм. Энэ талаар МОХ-ны ний­тийн тээврийн хэлтсийн ажил­тан Б.Намхайдоржоос тодруул­сан юм.

-Өнгөрсөн хавар 57 мянган оюутан смарт картаа захиалсан гэж байна. Смарт картаа захиалж амжаагүй оюутнууд дахин захиалах боломж байгаа юу?

-Өнгөрсөн хавар сургуулиу­дын оюутны зөвлөлөөр нь дам­жуулж захиалга авсан. Үүнд хоёр, гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнууд багтаж байгаа. Харин энэ жил шинээр элсэн орж бай­гаа оюутнуудын смарт картны захиалгыг энэ сарын 15 хүртэл захиалгаа авсан. Захиалганаас хоцорсон бол өгөх боломжгүй. Өөрсдийн хариуцлагагүйгээс болж хоцорсон учир ирэх хавар хүр­тэл мөнгөө төлж нийтийн тээв­рээр зорчино.

-Тэгвэл картаа захиалчихсан оюутнуудын шинэ смарт карт хэвлэгдсэн үү. Хэдэн гэхэд смарт карт гарах вэ? 

-Өнгөрсөн долоо хоногийн нэг дэх өдрөөс эхлэн оюутны смарт карт хэвлэлтээс гарч эхэл­сэн. Өчигдрөөс эхэлж тараагдаж байна. Эхний ээлжинд хоёр, гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуу­дын смарт карт хэвлэлтээс гарсан. Нэгдүгээр дамжааны оюутнуу­дын смарт карт ирэх сарын 25 гэ­хэд оюутнуудын гар дээр очино.

Өнгөрсөн хавар оюутны смарт картны захиалгыг анх авсан. Тухайн  үед захиалж чадаагүй оюутнууд гомдолтой байна гэдгээ илэрхийлсэн юм.

МУИС-ийн эдийн засгийн хоёрдугаар дамжааны оюутан Л.Амарбаясгалан:

СМАРТ КАРТНЫ ХУГАЦААГ СУНГАХ ХЭРЭГТЭЙ


-Яагаад смарт картныхаа за­хиалганаас хоцорсон бэ?

-Өнгөрсөн жилийн хоёрдугаар улирлаас жилийн чөлөө авсан учир оюутны смарт картаа захиалж чадаагүй. Тиймээс урьд урьдын жилүүд шигээ нэмэлт захиалга авах хэрэгтэй гэж бодож байна. Би л гэхэд гэр хол сургуульдаа явахын тулд гурав дамжиж очдог. Дахин нэмэлт захиалга авахгүй бол энэ жил хичээлдээ явж чадах­гүйд хүрээд байна.

Тэрбээр ийн ярив. Харин МУБИС-ийн, сургуулийн өмнөх боловсрол олгох сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан, оюутны зөвлөлтийн дарга Н.Хаш-Эрдэнэ ”Сургуулийн өмнөх бо­ловсрол олгох сургуульд 600 гаруй оюутан суралцдаг. Ма­най сургуулийн 324 оюутан смарт картны захиалга өгсөн, захиал­ганаасаа хоцорсон 100 гаруй оюутан байгаа. Ахин захиалга авахгүй гэсэн ч үлдсэн оюутнууд хичээлдээ явж ч чадахгүй болж байгаа юм. Тиймээс смарт картны нэмэлт захиалга авах хэрэгтэй юм. Уг нь бол картаа цаг хугацаанд нь захиалах нь оюутны үүрэг ч гэлээ автобусны мөнгөгүйгээс хичээл таслах явдал их гарна” гэлээ.

С.СУМХҮҮ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж