Мали 23 хоригдлыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Мали 23 хоригдлыг суллажээ

Малийн Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард босогчидтой байгуулсан энхийн гэрээний хүрээнд хойд хэсэгт гарсан мөргөлдөөний үеэр баривчлагдсан 23 хүнийг суллажээ. Малийн Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө “Азавадыг чөлөөлөх үндэсний хөдөлгөөн”-ий туарегийн зэвсэгт босогчидтой энхийн гэрээ байгуулсан билээ. Гэвч энхийн гэрээ байгууллагдсаны маргааш нь хэт даврагсдад эзлэгдсэн Малийн Кидаль хотод туарегийн зэвсэгт дайчид болон армийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарснаар гал зогсоох гэрээ зөрчигдсөн аж. Үүнээс үүдээд Малийн Засгийн газар өнгөрсөн есдүгээр сард хоёр талын энхийн гэрээний тохиролцооны дагуу босогчдыг суллах нөхцөлийг биелүүлэх боломжгүй гэж мэдэгдэж байжээ. Гэхдээ Малийн Засгийн газар бодлоо өөрчлөн өнгөрсөн жилийн хугацаанд Малийн хойд хэсэгт дэгдсэн бослого үймээнийг дарах үеэр баривчлагдсан туарегийн дайчдын заримыг суллаад буй аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж