Жэй Зи: Миний эхнэр бол &#34дээрэмчин&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Жэй Зи: Миний эхнэр бол &#34дээрэмчин&#34

Дуучин, ая зохиогч, жүжигчин, хөгжмийн найруулагч гэх мэт олон авьяастай АНУ-ын реппер Жэй Зи эхнэр Бионсе болон шинэ цомог, уран бүтээл, амьдралынхаа талаар “ www.usmagazine.com ” сайтад өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.

-Таны “Vanity Fair” сэтгүүл дээр авахуулсан зураг гайхалтай залуу насыг санагдуулсан. Улам залуужаад байгаа талаар эхнэр тань ярьж байсан?

-Тэр тэгсэн гэж үү. Үнэхээр түүгээр бахархаад баршгүй юм. Намайг байнга л аз жаргалтай бол­гож байна. Тиймээс би залуужаад ч байгаа юм шиг. За, за тоглоом шүү. Хүн завгүй байхдаа нас ахиж байгаагаа анзаарахгүй нэг л мэдэхэд хөгширдөг нь аймшигтай. Гэхдээ би сэтгэл зүрхээрээ үргэлж залуу байхыг хүсдэг нэгэн. Гэр бүл, аз жаргал, амьдралын хэв маяг минь намайг эрүүл болгож байна. Би энэ амьдралд хайртай.

-Үнэхээр гайхалтай сонсог­дож байна. Та гэр бүлийнхэнтэй­гээ хамт энэ зуныг хаана амарч өнгөрөөв?

-Энэ зуны хувьд гэр бү­лийнхэнтэйгээ Азийн орнуудаар аялсан. Сүүлийн хэдэн жил очоогүй үнэхээр сайхан байсан. Гэр бүлтэйгээ ч цагийг зугаатай өнгөрүүлсэн. Одоо удахгүй шинэ цомог, уран бүтээлийн ажилдаа орно доо. Зуныг ч бас ашигтай өнгөрөөсөн юм байна. Ганц хоёр клипний зураг авалт хийсэн. Зугаалангаа ажлаа амжуулсан гэж хэлж болно. Бяцхан охинтойгоо ч сайхан байлаа. Миний гүнж томрох тусам ээжтэйгээ адилхан болж байгааг харах сайхан юм байна. Аавуудын баяр удахгүй болно. Гэхдээ манай найзуудын л даа. Бид хэд уулзахдаа хүүхдүүдийнхээ тоглож байгааг клипжүүлэх санаатай байгаа.

-Энэ талаар Бионсе мэдэж байгаа юу?

-Мэдэж байгаа. Би уг нь нуухыг оролдсон ч түүний нүд бол зүгээр аймшигтай ид шидээр дүүрэн. Би түүнээс юу ч нууж чаддаггүй. Инээдтэй юм. Би нүд рүү нь харахгүйг хичээх бүрт намайг улам шалгааж байдалд оруулдаг. Ингээд л тэр хоёр том нүдээрээ “Алив хэлээч дээ, надаас юу нуугаад байгаа юм бэ” гэж байгаа юм шиг цоо ширтэнэ. Хааяа ч зүгээр байхдаа ч миний инээдийг хүргэдэг.   
-Сүүлийн үед уран бүтээ­лээс хөндийрсөн таны эхнэр түрүүвчийг тань хоосолж байна уу?

-Өө, хаанаас даа. Тэр бол надаас баян эмэгтэй. Би харин түүнээс хааяа цайны мөнгө асуудаг шүү. Та бүхэн буруу ойлголттой явдаг юм байна. Хөгжилтэй ч гэсэн би охиндоо юм авах гэж байгаад түүн рүү залгаж мөнгө гуйсан шүү. Би түүнийг “Бяцхан дээрэмчин” хэ­мээн хочилдог. Түүний хувцаслалт сүүлийн үед нэг тийм этгээд бо­лоод байгаа. Би ч түүнийг цаашлуу­лан “Хөөе, дээрэмчин минь. Чи яг л зүүн бүсийн тасарчихсан охин юм аа” гэхэд миний араас хөөгөөд л их инээдтэй зүйл болдог. Тэр бол миний цорын ганц эрдэнэ. Энэ дэлхий дээр амьдрах утга учир минь. Би түүнтэй учирсандаа баяр­ладаг. Гэхдээ “хааяа” гэж хэлэх­гүй бол бидний ярилцлагыг олж уншаад намайг зүгээр байлгахгүй.

-Үнэтэй зүйл авахуулахыг оролддог л биз дээ?

-Тэгэлгүй яахав. Гэр бүлийн тулгуур болсон эр хүн чинь тэгээд эхнэртээ хүссэн зүйлийг нь хааяа авч өгч байхгүй бол болохгүй. Бид дэлгүүрээр хэсэж байхад нүд нь гялалзаад л явчихдаг. Би ч шууд мэдэн сэдэв өөрчлөхийг оролддог л доо. Гэхдээ түүний болор хар нүд бол аймшигтай хорон бас хайр хүргэм. Үгүй гэж бодох ч сэхээ өгөхгүй яг л “араатан” шиг ширтэнэ. За Бионсегийн талаар би чинь баахан хөгжилтэй зүйл ярьчихлаа. Үнэтэй зүйл авахуулах, өөрөө авах бас өөр мэдрэмж байдаг шүү дээ. Нэг төрлийн бэлэг. Би ч түүнд гэнэтийн бэлэг барих дуртай.

-Та Ноториоусийг санаж байгаа талаараа өөрийн цахим хуудсанд бичсэн байсан. Түүнийг санаж байна уу?

-Түүний талаар бодох бүрт миний сэтгэл шимширч, ганцаараа байхыг илүүд үздэг. “Тэнгэрээс сорох намар” гэж түүний хоч байсан. Миний найз амьд сэрүүн байхдаа маш том хамартай байсан. Тэгээд л найзууд минь тэгж дууддаг байсансан. Би ч гэлтгүй түүний эргэн тойрон дахь найз нөхөд, гэр бүлийнхэн бүгдээрээ л санаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

-Та Анжелина Жоли, Бред Питт нарын эрүүл мэндийн талаар сонссон уу?

-Цахим ертөнц хөгжсөн 21 дүгээр зуунд сонсолгүй яах вэ. Би маш их харамсч байна. Урлагийнхан тэднийг эрүүл байлгахын тулд чадах бүхнээ хийх болно. Бред Питтэй утсаар ярьсан. Олон ч зүйлийн талаар бид ярилцаж сэтгэлийн дэм өгөхийг хүссэн дээ. Анжелина бол гайхалтай хөдөлмөрч эмэгтэй. Түүнийг амьд явахгүй гэж бодохоор сонин мэдрэмж төрөөд байх боллоо. Миний эхнэр ч энэ талаар өөрийн тусалж чадах зүйлээ зориулна гэсэн бодолтой байгаа. Боломжтой бүхий л аргаар бид дэмжих болно. Сэтгэлээрээ л хүн гайхалтай амьдраад байж болдоггүй юм шиг. Эрүүл мэнддээ бүгдээрээ сайн анхаарал хандуулж байгаарай гэж хэлэх байна.

-Удахгүй хуучны хип хоп­чид, ахмад репперүүд нэгдсэн тоглолт хийнэ гэсэн. Тэр талаар мэдээллийн шинжтэй зүйл хэлээч?

-Өмнө нь Снүүп Дог болон зарим хүмүүс 3D хэмжээсийг ашиглан гайхалтай тоглолт хийж байсан. Харин энэ удаад бид буюу таны хэлснээр “хөгшчүүд” бут авахаар ярилцаж байгаа. Яг хэзээ ямар тоглолт хийх талаар нэгдсэн төлөвлөгөө гараагүй байгаа. Энэ талаар найруулагчид зүгээр л ярьж байгаа. Гэхдээ тоглолт болно.  Ойрын хэдэн жилд хийгдээгүй нүсэр тоглолтыг ганц удаа хийх талаар ярьсан юм. Залуу уран бүтээлчид ч ганц хоёр нь оролцох байх. Ямартай ч тоглолтын 90 хувь нь хуучны дуучид, репперүүд байна гэдгийг сайн мэдэж байна.

-Цаг зав гарган хөгжилтэй сэдвээр ярилцсанд баяр­лаж бай­на. Уран бүтээл болон бусад зүйлд амжилт хүсье.

Б.БААТАР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж