
Ливийн Триполи хотод орших ОХУ-ын Элчин сайдын яам руу олон тооны уурссан хүмүүс дайрч, орох хаалга, автомашины зогсоол зэргийг нь эвдэлж сүйтгэжээ. Үймээн самуун гарсны дараа Ливийн цагдаа, цэргийнхэн ОХУ-ын Элчин сайдын яаманд даруй ирж, дипломатуудын аюулгүй байдлыг хангаснаар ажилчид гэмтэж бэртээгүй байна. Гэрчүүдийн яриагаар хүмүүс өнгөрсөн 2011 онд Триполи хотын Соук Жума дүүрэгт орос эмэгтэй ливи офицерийн амийг хөнөөсөн талаар мэдээлэл цацагдсанаас үүдэн ОХУ-ын Элчин сайдын яам руу халджээ.
Б.АНХТУЯА