Бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ

ЗДТГ-ын дарга Т.Манкей бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга Т.Манкей бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Манай аймагт мал сүргийг индексжүүлэх ажил эрчимтэй хийгдэж байна. Өрхийн эмнэлгийн хоёр байр ашиглалтанд ороход бэлэн болж, аймгийн нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн таван шинэ тэрэгтэй боллоо. Казахстан Улсын Алматы, Өскемен хотуудаас казах сургуулийн сурах бичгүүд их хэмжээгээр, театрын болон спорт, номын сангийн тоног төхөөрөмжүүд ойрын үед ирэхээр болсон.

Архи согтууруулах ундаа борлуулдаг цэгүүдийн тоог нэг дахин цөөрүүлснээр архидалтаас шалтгаалдаг гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан. Ойжуулах ажил эрчимтэй үргэлжилж байна.

Ховд болон Цагааннуурын чиглэлээр тавигдаж байгаа авто замын ажил удалгүй хугацаандаа дуусах бол улсын хөрөнгөөр баригдаж буй битүү зах 12 дугаар сард ашиглалтанд орно. Битүү захыг хэрхэн ажиллуулах журам горимыг иргэдээс өргөн санал авах үндсэн дээр боловсруулан гаргана. Харин захыг орон нутгийн хөрөнгөд үндэслэгдсэн компани эрхлэх бөгөөд хуучин захыг албаар хаахгүй, хүнсний бүтээгдэхүүнийг шинэ битүү захад борлуулахыг шаардана. Битүү захын байр, лангууг түрээслэх, худалдан авах журмаар иргэд чөлөөтэй ашиглах боломжтой болно.

Эх сурвалж: www.bayan-olgii.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж