
Hyundai болон Prada нар хамтарч Genesis суудлын автомашины интерьерийг шинэчлэн сайжруулах юм. Шинэчлэгдсэн тансаг зэрэглэлийн Genesis загвар нь Saffiano арьсан доторлогоотой болох ба зөвхөн суудал төдийгүй бариул, хаалганы хөвөө зэрэг нь цэвэр арьсан бүрээстэй болох ажээ. Уг загварыг нийт 1200 ширхэг үйлдвэрлэхээр төлөвлөсөн ба бөөнд нь бус захиалга авах шугамаар үйлдвэрлэх тул үнэ нь 74,000-аас 92,500 ам.долларын хооронд хэлбэлзэж байхаар тогтжээ.
Б.Энхцэцэг