
“Silk Road” нэртэй нэгэн нууцлаг сайт олон төрлийн хар тамхи болон бусад хууль бус зүйлсийг онлайнаар худалдаалж байжээ. Уг сайтыг эрхлэн ажиллаж байсан сэжигтнийг FBI баривчилсан тухай BBC сайтад мэдээлсэн байна. Уг сайтаар дамжуулан ихээхэн хэмжээний хар тамхи болон бусад зүйлсийг хүмүүс худалдан авсан байх магадлалай байгаа гэнэ. Тиймээс сэжигтэн этгээдийг хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх хорт бодис бусад хууль бус зүйлс худалдаалсан хэрэгт буруутган шүүнэ гэжээ.
Т.БИЛЭГ