
Энэ үеэр саяхан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн ЭХЯ-ны ахмадын зөвлөлийн дарга н.Пүрэвжавт ЭХЯ-ны болон Эрчим хүчний хөгжлийн төвийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг мөнгөн аяга өргөн барилаа. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан н.Пүрэвжав нь эрчим хүчний салбарт 50 гаруй жил ажиллахдаа жирийн инженэрээс цахилгаан станцын дарга , ЭХЯ-ны боловсон хүчний дарга, ахмадын зөвлөлийн дарга зэрэг ажлыг тасралтгүй хийж байсан юм. Дашрамд дурдахад, эрчим хүчний салбараас 40 гаруй Гавьяат ажилтан төрснөөс гурав нь өндөр насны тэтгэвэрт гарсны дараа хүртэж байжээ.
Г.ДАРЬ