
Энэхүү судалгааг “Ozex Consulting” болон “Southern Geoscience Consultants” зэрэг байгууллага хийж гүйцэтгэсэн байна. Судалгааны дүнгээр уг хэсэг нь Оюутолгойн зэсийн ордтой төстэй тектоникийн нөхцөлтэй болохыг тогтоожээ. Уг хэсэгт хийсэн судалгаагаар хамгийн ихдээ 5.8 хувийн агуулгатай зэс, 34.4 гр/тонн алтны илэрц бүхий хүдрийг илрүүлж байсан юм. Энэхүү илэрц бүхий хэсгийг “Mushroom Reef” гэж нэрийджээ. “Darvii Naruu” төсөл нь 62.7 мянган га нутгийг хамарч байна.
Энэхүү төслийн хайгуулаар зэс, алтны маш том орд илрэх боломжтой гэж “Sentosa Mining” харж байна. Судалгааны ажлын явц, үр дүнгээс хамааран “Sentosa Mining” цаашдаа төслийг Австрали, Монголын эзэмшигчдээс бүрэн худалдаж авахаар төлөвлөж байгаа ажээ.