
“Таныг iPad 2 дээр ажиллаж байхыг харлаа. Та манай шинэ төхөөрөмж дээр ажиллаад үзээрэй” гэж тэр бэлэг гардуулахдаа хэлжээ. Шинэ таблетийн худалдаа өнгөрсөн долоо хоногт АНУ, Канадад эхэлжээ. BlackBerry PlayBook-ийг iPad-ын хариу болгон гаргасан гэж шинжээчид хэлж байгаа юм. Шинэ бүтээгдэхүүний үнэ нь Apple-ийн бүтээгдэхүүний хамгийн доод үнийн хэмжээнд байх гэнэ.
PlayBook-ийг мэргэжлийн төвшний хамгийн анхны таблет компьютер гэж RIM нэрлэжээ.
Ш.Мягмар