Дэлхийн хамгийн том мотоцикл

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том мотоцикл

“Гиннессийн дээд амжилтын ном”-д ер бусын тоног төхөөрөмжийн цуглуулгад нь хоёр ч шинэ амжилт бүртгэгдлээ. Энэ удаа унаад зугаалж болох дэлхийн хамгийн том мотоцикл яригдаж байна!
 
Италийн зохион бүтээгч Фабиo Рeжиани (Fabio Reggiani) найман хүний хамт 5,1 метрийн өндөртэй, 2,49 метрийн өргөнтэй, 5,5 тоннын мотоциклийг бүтээхэд долоон сарын хугацаа зарцуулжээ.
 
Байк нь 5.7-литрийн, 280 морины хүчтэй V8 хөдөлгүүртэй, хурдын гурван шатлалт хайрцагтай. Бас ухрах араатай. Мотоцикл нь хоёрдугайтай гэхдээ түүнийг тогтвортой болгохоор Фабио нэмэлт дугуйнуудыг тавьжээ.
 
Өмнөх дээд амжилтыг нь Калифорнид амьдардаг Грегори Данхэм тогтоосон байв. Түүний Mоnster Cyclе мотоцикл нь 3.43 метрин өндөртэй бараг гурван тонн жинтэй байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж