Гэгээнтэн Ажиа Ринбүүчи нутаг буцжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Гэгээнтэн Ажиа Ринбүүчи нутаг буцжээ

Хөхнуурын гэгээнтэн Ажиа Ринбүүчи цусны хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлгийнхээ ажлаар энэ жилийн долдугаар сард Монголд ирсэн билээ. Тус найман давхар эмнэлгийг өөрийн төрсөн өдөр болох есдүгээр сарын 21-нд нээхээр төлөвлөж байсан ч санхүүжилтийн асуудлаас болоод чадаагүй байна. Тэрээр Монголд байх хугацаандаа санхүүжилт босгохоор хандивын тоглолт, уулзалт зохион байгуулсан ч дутсан хоёр тэрбум төгрөгийг олж чадаагүй ажээ. Одоогоор эмнэлгийн барилгын гадна талын ажил дууссан, нэмэлт санхүүжилт шийдэгдвэл ашиглалтад ороход бэлэн болжээ. Гэгээнтэн Ажиа Ринбүүчи өчигдөр нутаг буцсан бөгөөд шаардлагатай мөнгийг босгох ажлыг өөрийн үүсгэн байгуулсан “Энэрэл нигүүслэл үюун билгийн төв” ТББ-ын хамт олонд даатгажээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж