
“ДЦС-2” ТӨХК-ийн их засвар, хөрөнгө оруулалт татах хүрээнд хийх нийт ажил одоогоор 78 хувьтай үргэлжилж байгаа аж. Тухайлбал, “ДЦС-2” ТӨХК –ийн үндсэн гурван тоноглол, туслах 31 тоноглолд их засвар хийгээд байна. Харин өвлийн бэлтгэл ажил 93 хувьтай байгаа бөгөөд удирдлага зохион байгуулалтын талаар 15 ажил хийхээс 13-ыг, техникийн бодлогоор хэрэгжүүлэх 28 ажлаас 27 ажлыг гүйцэтгэжээ. Ийнхүү эрчим хүчний ид ачааллын үед бэлтгэх болон эрчим хүчний хомсдлоос сэргийлэх ажил идэвхтэй үргэлжилж байгааг албаныхан онцоллоо.
У.БОЛОР