Д.Болд тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Д.Болд тоглолтоо хийнэ

“Камертон” хамтлагийн дуучин Д.Болд тоглолтоо хийх гэнэ.

Өнгөрсөн хоёрдугаар сард “Монгол поп” хэмээх шинэ цомгоо худалдаанд гаргаж, Монголын хөгжмийн урсгалд Монгол поп урсгалыг оруулж ирсэн. Түүний Монгол поп урсгал залуучуудад таалагдаж байгаа бололтой түүний цомог худалдаанд гарснаасаа хойш  борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.

Иймд дуучин Д.Болд бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр хэдийнэ тоглолтыг бэлтгэлдээ орсон гэнэ. Түүний тоглолтод дан Монгол поп урсгалын дуунууд эгшиглэх юм гэсэн.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж