
Хэргийг сануулахад, сэжигтэн Ц.Туяа нь хохирогчийг гэрийнх нь үүдэнд буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны орцонд хоёр удаа хутгалж, 70 гаруй удаа хутгаар сийчэн хөнөөсөн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг. Ч.Туяа нь анхны байцаалт өгөхдөө “Би жирэмсний амралтаа аваад гэртээ хоёр настай хүүгээ асардаг байсан. Гэтэл нөхөр маань талийгаачтай уулздаг болсон гэх сураг байнга дуулдах болж, сүүлдээ энэ нь бидний амьдралд нөлөөлж эхэлсэн. Би өмнө нь хэд хэдэн удаа талийгаач Э-тэй утсаар ярьж, нөхрөөс минь холбоогоо таслахыг гуйж, уулзаж ярилцахыг хүссэн. Гэвч тэр бүсгүй гуйлтыг минь хүлээж аваагүй. Тэгээд тэвчээр алдран, архи уусан үедээ гэрийнх нь үүдэнд очиж уулзсан. Уулзсанаас хойш яг юу болсныг санахгүй байгаа, нэг ухаан ороод харахад миний гар цусанд хутгалдсан байсан” хэмээн мэдүүлсэн байдаг юм.
Байцаалтын явцад сэжигтэн ийн хэргээ хүлээж, хутганаас түүний гарын хээ олдсон тул цагдаагийнхан Ц.Туяад өс хонзонгийн сэдэлтэйгээр бусдын амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт буюу Эрүүгийн хуулийн 912.2, 3 болон 91.2.12 дүгээр зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн байна. Хэрэв түүний гэм буруутай нь шүүхээс нотлогдвол 15-20 жилийн хорих ял, эсвэл цаазаар авах ялаар шийтгэгдэх бололтой.
