Хаврын баярт зориулж бүжигчдийн хүндэтгэлийн парад хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Хаврын баярт зориулж бүжигчдийн хүндэтгэлийн парад хийнэ

Монголын залуучуудын холбооноос хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв
боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас билгийг нээх, гоо зүйн өндөр мэдрэмж
төлөвшүүлэх зорилгоор цэнгээнт бүжгийн “Хаврын баяр” наадмыг зохион
байгуулдаг. Бүжгийн ертөнцөд чөлөөтэй хөл тавих хаалгыг нээж өгдөг
энэхүү улсын уралдаанд 27 дахь хавартайгаа золгож байна.

Сургуулийн өмнөх нас, ЕБС-ийн бага, дунд, ахлах, залуучууд, 40-өөс дээш
гэсэн зургаан насны ангиллаар ирэх сарын 1-2-нд зохион байгуулагдах аж.
Тэмцээний шүүгчид Европ болон Латин Америкийн цэнгээнт бүжгийн дэглэлт,
хөгжмийн зохиомж найруулга, хувцасны загварт Монгол үндэсний уламжлалт
хэв шинж, донж маяг, аялгуу зонхилж байгааг онцолж харна гэдгийг зохион
байгуулагчид анхааруулсан юм.

Монгол Улсад Залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн ойг тохиолдуулан
27 жилийн түүхтэй наадмын ахмад бүжигчид, үе үеийн цэнгээнт бүжгийн
хамтлаг, бүжигчдийн хүндэтгэлийн парадыг зохион байгуулах юм байна.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж