
Увс аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсээс санаачлан аймгийн Засаг даргын тамгын газар/ЗДТГ/-тай хамтран “Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2010 стандарт”-ын сургалтыг 2013 оны 9-р сарын 17, 18-ны өдрүүдэд Улаангом хотод зохион байгууллаа. Сургалтад сумдын ЗДТГ-ын дарга нар, төрийн байгууллагын дарга, эрхлэгч, чанарын менежер, бизнес эрхлэгчид зэрэг нийт 60 гаруй хүн хамрагдсан. Энэхүү сургалтыг Стандартчилал, хэмжил зүйн газрын Гадаад харилцаа, сургалт мэдээллийн албаны мэргэжилтэн Ц.Эрдэнэбаяр удирдан явуулж хичээл заасан.
Сургалт үр өгөөжтэй болж, суралтанд хамрагдагчид мөн хичээлдээ идэвхтэй оролцож, ISO 9001:2010 стандартын талаар арвин мэдлэг, мэдээлэлтэй болцгоолоо. Тус сургалтын талаар орон нутгийн хоёр телевезээр болон аймгийн ЗДТГ-ын веб хуудсаар мэдээлсэн болно гэж Увс аймгийн СХЗХ-ийн Шинжээч И.Бат-Эрдэнэ мэдээлэв.