
Олон жил Төрийн ордны хамгаалалтын албаны даргаар ажилласан хурандаа Г.Лхагвасүрэн өчигдөр ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр тэтгэвэртээ гарч байгаа бөгөөд түүний оронд дэд хурандаа Н.Отгонбаатар томилогдсон байна. Гэхдээ түүнийг ажлаа хүлээлгэн өгөх болсон шалтгааныг ээлжит бус чуулганы нээлтийн үеэр Төрийн ордны арын цэцэрлэгт “Гал үндэстэн” холбооныхныг буутай нэвтэрч, хэрэг мандуулсантай холбоотой гэх сураг ч байна.
Н.ГЭРЭЛ