Нийслэлийн иргэдийн 50 гаруй хувийг залуучууд эзэлдэг

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Нийслэлийн иргэдийн 50 гаруй хувийг залуучууд эзэлдэг

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1 226 991 иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.  Энэ нь 4 жилийн өмнөхтэй харьцуулахад нийслэлийн хүн ам 15 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Нийслэлийн нийт хүн амын  580981 нь эмэгтэй, 646010 нь эрэгтэй бөгөөднасны бүлгээр ангилбал 15 хүртэлх настай хүүхэд  320354, 15-44 насны  651613,  45-59 насны 178753, 60-100 насны 76232, 100 ба түүнээс дээш насны27  иргэн байна. Өнгөрөгч онд 5699 хос шинээр гэр бүл болж,  821 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Шинээр 33324 хүүхэд мэндэлсэн байна. Улаанбаатар хотод 317131 өрх амьдарч байгаагаас 23826 нь өрх толгойлсон эмэгтэй  байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж