Улаанбаатарт 15 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 15 хэм дулаан байна

Өнөөдөр Алтайн уулсаар салхи ширүүсч, ихэнх нутгаар дулаахан байна.

Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод Монголын зүүн хэсгээр 11-16 градус, говийн бүсийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
1 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 10 дугаар сарын 03-наас 10 дүгаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 5-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 3-5-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 12-14 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 3-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж