Элтон Жон хөхний сүү худалдан авч байна

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Элтон Жон хөхний сүү худалдан авч байна

Английн нэрт дуучин Элтон Жон болон түүний хамтран амьдрагч Канадын кино
зохиогч Девид Фуниш нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүүтэй болсон билээ.

Харин тэд өдгөө дөрвөн сартай хүү Захаригаа эрүүл
чийрэг өсгөхөөр
тээгч ээжээс нь хөхний сүүг нь худалдан авч байгаа гэнэ. Тэдний худалдаж авсан сүүг “FedEx” ачаа тээврийн
компани гэрт нь хүргэж ирж үйлчилдэг байна.

“Бид үнэхээр аз жаргалтай бас бахархалтай эцгүүд болж байна. Ийм сайхан
мэдрэмжийг би өмнө нь амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй. Энэхүү баярт
үйл явдал бид хоёрыг бараг шоконд орууллаа. Закари хүү маань эрүүл сайн
байгаа” хэмээн тэд ярьжээ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил
поп дуучин Элтон Жон Украйнаас ДОХ-ын халдвартай, 14 сартай бяцхан хүү
үрчилж авахаар хөөцөлдсөн боловч амжилттай болоогүй. Түүний хүсэлтийг
Украины Засгийн газар зөвшөөрөөгүй билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж