Эрдэм шинжилгээ, судалгаанд анхаарна

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Эрдэм шинжилгээ, судалгаанд анхаарна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам МУИС-тай хамтран байгалийн нөөц баялгийг хамгаалах,биологийн болон генетик нөөцийг ашиглах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гэрээг өнөөдөр 9.30 цагт байгуулна. Гэрээнд сайд Л.Гансүх, МУИС-ийн захирал С.Төмөр-Очир гарын үсэг зурах аж. Гэрээ байгуулах уг ёслолын ажиллагааны дараа “Байгаль орчин халгүй технологи дамжуулалт” сэдэвт хамтарсан уулзалт хийх юм байна. Уулзалтаар бохирдсон хөрс цэвэрлэх,байгаль орчинд ээлтэй аргаар алт цэвэрлэх, нийллэг шингэн түлш үйлдвэрлэх технологи, хүнсний үйлдвэрлэлийн хаягдлыг микробиологийн аргаар боловсруулж байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулах, экологийн тэнцвэр хадгалах, хөрсний үржил шим сайжруулахад бичил биетний үүрэг, цөлжилтийг бууруулахад нарны энерги ашиглах боломж зэрэг сэдвийн хүрээнд ярилцах аж.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж