Ц.Мөнхбаяр нарыг үргэлжлүүлэн хорино

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр нарыг үргэлжлүүлэн хорино

Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг эсэргүүцсэн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг үргэлжлүүлэн саатуулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс өчигдөр гаргажээ. Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа сэжигтнүүдийн цагдан хорих хугацаа дууссан тул хугацааг сунгах, эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүрэгт болж, Шүүх бүрэлдэхүүн үүсээд байгаа нөхцөл байдал, мөрдөн байцааалтын явцыг хянаж үзээд, сэжигтнүүдийг хорих хугацааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна.

Ц.Мөнхбаяр тэргүүтэй “Гал үндэстэн” холбооны гишүүд өнгөрсөн есдүгээр сарын 16-нд жагсаал цуглаан хийхдээ галт зэвсэг, тэсрэх хэрэглэсэн хэрэгт холбогдоод байгаа юм. Хэргийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж