
Мөрдлөгийн төв товчооны хэвлэлийн төлөөлөгч Дарини Мишра “Бид түүнийг өнөөдөр баривчилсан. 2010 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээний зохион байгуулах хорооны дарга Швейцарийн байгууллагатай цагийн болон онооны систем тооцох төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хууль бус байдлаар хийсэн нь мөрдлөгийн явцад тогтоогдсон” гэсэн мэдээлэл хийсэн байна.
Дарини Мишра “Зохион байгуулах хорооны түшмэлүүд бусад нийлүүүлэгч нартай харилцалгүй, Швейцарийн компанитай хувийн зорилгоор хамтран ажиллаж, их хэмжээний хөрөнгө завшсан нь мөрдлөгийн явцад тогтоогдсон” гэж хэлсэн байна. Калмади нь Хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээний зохион байгуулах хорооны даргын албыг хашиж байсан бөгөөд шүүхийн танхимд нэг бус удаа дуудагдсан юм. Зохион байгуулах хороо Swiss Timings компаниас 31 сая ам.долларын тоног төхөөрөмж авсан гэж мэдэгдсэн ч тэд төлсөн мөнгөнөөсөө бага хэмжээний төхөөрөмж авсан нь батлагдсан юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард энэхүү тэмцээнтэй холбоотой хууль бус санхүүгийн үйл ажиллагаа явуулсан гэж зохион байгуулах хорооны Лалит Банот, В.К.Вэрма нарыг мөн баривчилсан билээ.