Венесуэл АНУ-ын дипломатуудыг гарахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Венесуэл АНУ-ын дипломатуудыг гарахыг шаардав

Венесуэл эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдсан АНУ-ын гурван дипломатыг 48 цагийн дотор тус улсыг орхин гарахыг шаарджээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн мэдээлснээр Америкийн дипломатууд өнгөрсөн есдүгээр сард тус улсын цахилгаан шугам сүлжээнд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх нотолгоо байгаа гэнэ. Венесуэлд өнгөрсөн есдүгээр сард нийтийг хамарсан цахилгаан тасарснаас олон компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа зогсч, ихээхэн хохирол амссан аж. Венесуэлд эдийн засгийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэх хэрэгт АНУ-ын онцгой эрхт дипломат Келли Кейдерлинг ба Дэвид Му, Элизабет Хоффмэн нар холбогдоод байгаа ба тэд өөрсдийг нь буруутгаж буй хэргийг үгүйсгэжээ.

Венесуэл болон АНУ-ын дипломат харилцаа сүүлийн жилүүдэд тогтворгүй буйгаас аль, аль нь өнгөрсөн 2010 оноос хойш хоёр улсын нутаг дэвсгэрт өөрсдийн Элчин сайдын яамгүй байгаа аж. Түүнчлэн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-д зорчих нь түүний амь насыг аюулд учруулна хэмээн үзэж, Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтанд оролцохоос татгалзсан билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж