Египетийн экс-ерөнхий сайд хорих ял сонсов

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Египетийн экс-ерөнхий сайд хорих ял сонсов

Египетийн экс-ерөнхий сайд Хишам Кандиль албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр нэг жилээр хорих ялаар шийтгүүлжээ.
 

Египетийн экс-ерөнхий сайд Хишам Кандиль (баруунаас) экс-ерөнхийлөгч Мухаммед Мурсийн хамт

Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийн засаглалын үед Засгийн газрыг толгойлж байсан Хишам Кандиль есдүгээр сарын 30-нд шүүхээс хорих ялаар шийтгүүлжээ. Каирын шүүх нэхмэлийн нэгэн үйлдвэрийг хувьчлах ажлыг удаашруулсан хэрэгт буруутгаж, экс сайдыг нэг жилээр шоронд хорих шийдвэр гаргасан байна.

Үүнээс нэг хоногийн өмнө Кандилийн өмгөөлөгч нарын гомдлыг Египетийн Засаг захиргааны дээд шүүх хүлээн аваагүй байлаа. Малинга үйлдвэрлэх Tanta Flax & Oil үйлдвэрийг хувьчлахыг хорьсон 2011 оны шүүхийн шийдвэрийн талаар өмгөлөгч нар нь гомдлоо гаргасан байжээ. 2005 онд уг үйлдвэрийг Саудын Араб бизнесэнд худалдсан байлаа. Уг үйлдвэрийн эзэд түүнийг хувьчлахыг нэг биш удаа эсэргүүцэж иржээ.

Хосний Мубаракийг огцруулсны дараа тус оронд хэдэн арван эрүүгийн хэргийг энэ үйлдвэрт холбогдуулан үүсгэсэн ба түүнийг худалдахдаа төрийн ажилтнууд хууль бусаар шагнал авсан гэж үзсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж