Обама төсвийн төслийг батлахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Обама төсвийн төслийг батлахыг уриалав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Конгрессийн гишүүдэд хандан ирэх оны төсвийн төслийг яаралтай батлахыг уриаллаа. Обама төсвийн төслийн эргэн тойронд үүссэн асуудалтай холбоотойгоор есдүгээр сарын 30-нд тусгайлан үг хэлжээ.

Барак Обама
Фото: Saul Loeb / AFP

Аравдугаар сарын 1-нээс эхэлж буй санхүүгийн шинэ жилд төрийн байгууллагуудын ажиллагааг тасалдуулахгүйн тулд хууль тогтоогч нарт ердөө зургаан цаг үлдээд байгааг АНУ-ын ерөнхийлөгч сануулав. Обама “эцсийн эгшинд Конгресс зөв алхам хийнэ” гэдэгт найдаж байгаа гэв.

Төсвийн төслийг батлахаас татгалзах нь олон мянган америкчуудын амьдралд “ноцтой үр дагвартай” гэж Обама хэлээд, болж буй хэрэг явдлын хариуцлагыг Бүгд найрамдах намын “хэт бурууны жигүүр” хүлээх бөгөөд Америкийн оршин суугчид “төсвийн маргааны барьцаа”-нд орлоо гэжээ.

Есдүгээр сарын 28-нд бүгд найрамдахчуудын олонхи болдог Конгрессийн доод танхим эрүүл мэндийн шинэчлэлтэй төрийн байгууллагын санхүүжилтийг холбосон хуулийн төслийг баталсан байв. Тэд Обамагийн сонгуулийн хөтөлбөрийн гол чухал хэсэг болох Эрүүл мэндийн системийн шинэчлэлийг нэг жилээр хойш тавих санаачлагыг Бүгд найрамдахчууд гаргасан байлаа.

Есдүгээр сарын 30-нд Обамагийн хамтран зүтгэгчид олонхи болсон сенат Засгийн газрын байгууллагуудыг арваннэгдүгээр сарын 15 хүртэл санхүүжүүлэхийг хангасан хуулийг баталжээ. Сенатын баталсан хуулийн төслийг доод танхимд илгээгээд байгаа бөгөөд түүнийг хүлээн авах бололцоогүй байгааг Төлөөлөгчдийн танхим хэлсэн байв.

Талууд зөвшилцөл хийж чадахгүй бол аравдугаар сарын 1-нээс стратегийн чухал бүтцээс бусад төрийн байгууллагын ажиллагаа түр зуур зогсох юм. Эдгээр байгууллагын дотор Америкийн сансар судлалын үндэсний агентлаг (NASA) орно гэдгийг Обама сануулсан байна. NASA-гийн нислэгийн төв л ажиллаж байх юм. Сүүлийн 17 жилийн дотор анх удаагаа түр зуур зогсох төрийн байгууллагуудын хэдэн мянган ажилтнууд түр хугацаагаар ажилгүй  байх болж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж