Цагдаа нарыг шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Цагдаа нарыг шүүх хурал үргэлжилж байна

БНХАУ-ын иргэдээс их хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэгдэж буй Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагч нарыг Баянгол дүүргийн шүүхэд үргэлжилж байна. Шүүх хурал өчигдөр 09.00 цагт эхэлсэн ч эзэн холбогдогч олонтой тул хэргийг өнөөдөр үргэлжлүүлэн шүүх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн өчигдөр 18.00 цагт гаргасан юм.

Дээрх хэрэгт сэжиглэгдэж буй цагдаагийн зургаан алба хаагч иргэдийн өгсөн мэдээллийн мөрөөр хууль бусаар самар ачиж байсан хятадуудын хэргийг шалгаж эхэлсэн ч хятадуудтай хуйвалдаж, хэргийг нуух зорилгоор 40 орчим сая төгрөгийг хахуульд авч, их хэмжээний самрыг хилээр гаргасан хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа юм.

“Цагдаагийн алба хаагчдыг шүүхээс буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн 268.2-т заасан зүйл ангиар буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахуулийг авсан. Хэргийг зохион байгуулалттай, бүлэглэн үйлдсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэн, шүүхэд шилжүүлсэн. Хэрэв шүүхээс тэднийг буруутайд тооцвол хахуульд авсан эд хөрөнгийг хурааж, таваас арван жилийн ял онооно” гэж эх сурвалж мэдээлж байгаа билээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж