Монгол иргэд НҮБ-д гэрээгээр ажиллах боломж нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Монгол иргэд НҮБ-д гэрээгээр ажиллах боломж нээгдлээ

Гадаад харилцааны сайд Л.Болд ЕА-н 68 дугаар чуулганд оролцож, Нью-Йоркт ажиллах үеэрээ Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч В.Хонг-той энэ сарын 27-нд уулзав. Уулзалтын үеэр НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт мэргэжилтэн ажиллуулах AE/JPO/APO хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцож, Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулах Санамж бичигт гарын үсэг зурав.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллах, НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт гарч буй ажлын байрны талаар цаг алдалгүй мэдээлэл авах, ажлын байрны сонгон шалгаруулалтын туршлагаас суралцах, цаашилбал НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт монгол иргэдийг гэрээгээр ажиллуулах  зэрэг боломж нээгдэж байгаа юм. НҮБ-аас JPO хөтөлбөрийг Австрали, Австри, Бельги, Канад, Дани, Финланд, Франц, ХБНГУ, Унгар, Итали, Япон, Израил, БНСУ, Лихтейнштейн, Люксембург, Голланд, Шинэ Зеланд, Норвеги, Польш, Саудын Араб, Өмнөд Африк, Швед, Швейцар, Турк, Англи, АНУ зэрэг 30 орчим улстай хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд тэдгээрийн эгнээнд ийнхүү Монгол улс нэгдлээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж