-Сүхбаатар аймгийн 67 багийн засаг дарга нар 2 хоногийн сургалтанд хамрагдаж байна. Засаг захиргааны анхан шатны нэгжийг удирдаж байгаа багийн засаг дарга нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж энэ тал дээр нэгдсэн ойлголтыг өгч байгаа юм.
-Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудтай хамтран хотын төвийн 2-р тойргийн зам болон бусад ашиглалтанд орж байгаа зам дагуух хогийг цэвэрлэх, зэрлэг түүх их цэвэрлэгээг энэ амралтын өдрөөр зохион байгууллаа. Цэвэрлэгээнд 11 ангийн 260 гаруй оюутнууд хамрагдлаа.
-Баруун-Урт сумын ЗДТГ, Ахмадын холбоотой хамтран ахмадын баярыг угтаж Баруун-Урт сумын ахмадуудын дунд авхаалж самбаа хурд хүч сорьсон спортын тэмцээнийг зохиолоо. Тэмцээнд 11 баг оролцлоо.
-Аймгийн Волейволын холбооны тэргүүн, ХААН банкны захирал агсан Б. Жаргалсайханы нэрэмжит Волейволын тэмцээн энэ сарын 27,28,29-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 32 багийн тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөж “Дөрвөлж” ОНӨҮГ-ын баг тамирчид тэргүүн байрыг хүртлээ. Энэхүү тэмцээнийг ХААН банкны Сүхбаатар аймаг дахь салбар, Б. Жаргалсайхан агсаны гэр бүл, үр хүүхдийн хамт жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон.