“Twitter” сурталчилгааны төлөвлөгөөгөө танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

“Twitter” сурталчилгааны төлөвлөгөөгөө танилцууллаа

Сайтан дээрээ сурталчилгаа тавихийг зөвшөөрөх гэж байгаа талаар Twitter зарлалаа. Нийгмийн харилцааны тус сайт дээр сурталчилгаа тавиулагчид “Promoted Tweets” хэмээх сурталчилгааны орон зай худалдаж авах боломжтой болох юм байна. Гэхдээ уг сурталчилгааны орон зай нь уламжлалт сурталчилгаа байж болохгүй. Тэдгээр нь Твит байх ёстой бөгөөд хэрэглэгчдийн ярилцаж буй сэдэвтэй холбогдолтой байх ёстой юм байна. “Twitter” “Sony Pictures”, “Starbucks”, “Best Buy” зэрэг томоохон бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
“Promoted Tweet” нь бизнесийн байгууллагуудын тодруулж, олон хүнд хүргэхийг хүссэн ердийн Твит байх болно гэж энэ шинэ үйлчилгээгээ тэд тайлбарласан. Эхний үед “Promoted Tweet” нь зөвхөн “Twitter”-ын хайлтын үр дүнгийн хуудсанд харагдах бөгөөд нэг хуудсанд нэг л сурталчилгааны Твит харагдах юм байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж