
Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын аялал жуулчлалыг судалгаанд
суурилсан, мэдлэгт тулгуурласан, мэргэжлийн эрдэмтэн судлаачдын саналд
үндэслэсэн, тогтвортой, төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх зорилтын хүрээнд
МУИС-ийн Газарзүй, геологийн сургуультай хамтран ажиллах гэрээ
байгуулжээ. Уг гэрээгээр талуудын хамтын ажиллагааны чиглэлүүдийг
тодорхойлж өгсөн байна. Эдгээрээс дурдвал:
Нийслэлийн
аялал жуулчлалын хөгжлийн бодлого төлөвлөлтөд сургуулийн багш
судлаачдын санал, судалгаа шинжилгээний дүнг харгалзан тусгаж байх,
шилдэг оюутнуудыг НАЖГ-т үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, тэднийг цаашид
тогтвортой ажлын байраар хангахыг дэмжин ажиллахаар гэрээ байгуулсан
байна. Мөн НАЖГазрын зүгээс сургуулийн багш, судлаачид, оюутнуудын эрдэм
шинжилгээ, судалгааны ажил, санаачилсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
бүтээлээ нийтэд хүргэх, сурталчлахад нь дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Түүнчлэн аялал жуулчлалын салбарт эерэг нөлөөтэй, нийгэмд чиглэсэн,
ашгийн бус үйл ажиллагаанд сургуулийн оюутнуудыг татан оролцуулах,
тэднийг гаргасан санал санаачлагыг дэмжих юм.
Д.ЦЭЭНЭ