Алтаар бичсэн судруудыг төв номын санд хүлээлгэж өглөө

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Алтаар бичсэн судруудыг төв номын санд хүлээлгэж өглөө

Хил дээр хураагдсан эд өлгийн зүйлсээс алтаар бичигдсэн судруудыг нь Үндэсний төв номын санд албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. Тухайлбал, Доржжодба, Цэнд, Жүгдэрнамжил, Хорин нэгэн дарь эх зэрэг судрыг алтаар бичсэн бол ердийн дурсгалд нь Сандуйн Жүд, Алтангэрэл, Жадамба тэргүүтэй судрууд багтаж байна. Үндэсний төв номын санд түүхийн дурсгалт 128 судар хүлээлгэн өгснөөс 118 нь энгийн баримтат өвд, 10 нь үнэт ховор өвд тус тус багтах юм. Эдгээрийг нэн түрүүнд үнэт ховор ном судрыг тооллогын баг тоолж, бүртгэн авах юм. Дээрх дурсгалт өвүүдийг хилээр хууль бусаар гаргах гэж байсан нь тогтоогдсон учраас ийнхүү ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл төв номын сан буюу улсын орлогод хүлээлгэн өгөхөөр болсон гэдгийг хэлсэн юм.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж