Усан оргилуур барих тендер зарлав

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Усан оргилуур барих тендер зарлав

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 2011 онд Дүүргийн 15 дугаар хороо, дөрөвдүгээр байрны урд усан оргилуур бүхий амралт, чөлөөт цагийн талбай байгуулах ажилыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.Тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйи нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл тус бүрийг 80,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1.5 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2011 оны тавдугаар сарын 16-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар 210 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлгэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутаас нээх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж