Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

“News week” онцлов

Долоо хоног тутмын тойм “Хураангуй товчоон-News week” сонин өнгөрсөн долоо хоногийн гол сенсаци болоод байгаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэргийн талаар албаны эх сурвалжаас авсан шинэ мэдээллийг хүргэж байна. Хэдийгээр эрхэм гишүүн хүн хутгалаагүй гэж ярьж байгаа боловч цагдаагийнхан “Le Triskell” рестораны камерын бичлэгийг үндэслэн Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон байж. Цаашилбал, түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудал хөндөгдөх юм. 

“News week” онцлох ярилцлагын буландаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг урьсан байна. Мөн эдийн засгийн амьдралд анхаарлын төвд байгаа “Оюутолгой”-н асуудлаар Лондонд хийж байгаа хэлэлцээрийн талаар шинэ мэдээллийг хүргэж байна.

Сонины “Редакцийн зурвас”-т хамгийн их анхаарал татаж байгаа асуудлыг хөнддөг ёсоор нийтлэлч Б.Сэмүүн өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийсэн УИХ-ын ээлжит бус чуулган болон чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар хөндөн бичлээ.  

News агентлагийн сэтгүүлчдийн байр суурийг илэрхийлдэг “Харах өнцөг” буланд энэ удаа нийтлэлч Л.Нарантөгс УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа Өршөөлийн тухай хуульд “харах өнцөг”-өө чиглүүлжээ.

“News week” долоо хоногийн тойм сониноос та өнгөрсөн долоо хоногт болсон болон ирэх долоо хоногт болох үйл явдлын талаар мэдээлэл, долоо хоногийн өрнийн болон дорнын зурхайгаа уншиж, уламжлалт “Гарц үг”, “Тэнэг үг”, “Онцлох үг”, онцлох томилгоо, шийдвэрүүд, ажлын зар буланг сонирхоорой.

Дашрамд сануулахад, “News week” сонинг Улаанбаатар хотын сонин борлуулалтын цэг, Төв шуудангийн төв салбар, МИАТ, “Хүннү тур” компанийн нислэг, УБТЗ-ын бүх чиглэл болон Төрийн ордон, бүх яамдын хэвлэлийн албаар дамжуулан түгээж байгаа билээ. Мөн www.news.mn эндээс өмнөх дугааруудыг архивыг онлайн хэлбэрээр үзэх боломжтой.

Харилцах утас: 99049247, 99994952, 91111064

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж