Дөрвөн үеийн уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Дөрвөн үеийн уулзалт болов

Өнгөрсөн ням гарагт дэлхий нийтээр “Номын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэхүү өдрийг ШУТИС-ийн зүгээс багш, шавь бие биедээ ном бэлэглэх өдөр болгон өнгөрөөсөн бөгөөд энэ ажлын үргэлжлэл болгон өнөөдөр “Уншигч-зохиолчдын дурсамж уулзалт, ярилцага”-ыг зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалт ярилцлагын зочноор МУБИС-ийн Боловсролын удирдахуйн ухааны судалгаа, арга зүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ч.Пүрэвдорж уригдан оролцсон юм.

Тус сургуулийн зүгээс энэхүү уулзалт дурсамж ярилцлагыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн зочин зохиолч Ч.Пүрэвдорж нь 1974 онд тус сургуулийн Цахилгааны инеженерийн ангийг дүүргэж улмаар багшаар төрөлх сургуульдаа 15 жил багшлаж байжээ. Улмаар БСШУЯ-нд 11 жил, МУБИС-д Боловсролын удирдлагын тэнхим байгуулж өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Цахилгааны инеженер мэргэжилтэй хүн өнөөдөр боловсролын салбарт тэр дундаа багш боловсролын салбарт ажиллаж байгаа нь түүний хичээл зүтгэл ямар нугарашгүй болохыг харуулахын зэрэгцээ тэрбээр дан ганц боловсролоос гадна утга зохиолын салбарт хүч үзэн уншигчдийн мэдэх олон арван бүтээл туурвилыг туурвисан нь өнөөдөр түүнийг дурсамж ярилцлагын зочин болох суурийг тавьсан байна.

Өнөөдрийн уншигч зохиолч хоорондын дурсамж ярилцлагад Ч.Пүрэвдорж зохиолчын багш, хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан багш нар, түүний шавь, хойч ирээдүйн техникийн салбарын залуус гээд дөрвөн үе цугласан нь бусад номын уулзалтаас ялгарч байсан юм. Дурсамж уулзалт ярилцлагад доктор, профессор Ч.Пүрэвдорж өөрийн бүтээлийн төлөөлөл болох  “Цахилгаан эрчим хүчний чанарыг дээшлүүлэх монограф”, “Бид хэрхэн багшлах вэ”, “Хүмүүс” яруу найргийн түүвэр гурван бүтээлээр оролцсон юм.

ШУТИС-ийн Эрчим хүч инеженерийн сургуулийн захиргаа болон тус сургуулийн Төв номын сангаас энэхүү уулзалт ярилцлагыг зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр Эрчим хүч инеженерийн сургууль болон зохиолч, яруу найрагч, докторь профессор Ч.Пүрэвдоржийн туурвисан ном, товхимолыг дэлгэн тавьсан байсан нь уншигч оюутан залуучууд болон залуу багш, судлаачдын мэдлэгт дусал нэмсэн хэрэг болсон юм. Түүнчлэн төрөлх сургуульдаа өөрийн уран бүтээлээр уулзалт ярилцлага хийж буй унаган шавийг халуун алга ташилтаар дөрвөн үеийн уншигчид нь талархан хүлээн авч байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж