
Залуус та бүхэн сайн засаглалын мөн чанарыг харуулсан бүтээлийг гэрэл зургийн дуран авайндаа буулгасан бол дээрх уралдаанд сойгоод үзээрэй. Бүтээлээ ирүүлэхдээ өөрийн овог нэр, холбогдох утас, регистрийн дугаарын хамт davaadamdin.dejid@asiafoundation.org и-мэйл хаягаар JPEG файлаар илгээх, эсвэл өөрийн биеэр АНУ-ын Азийн сангийн байранд CD-гээр хүргэх боломжтой аж.
Шалгаруулалтыг АНУ-ын Азийн сангаас томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн, мэргэжлийн гэрэл зурагчдын саналыг үндэслэн бүтээлүүдийг сэдэв, бүтээлч байдал болон уран сайхны илэрхийлэл зэрэг үзүүлэлтийг харгалзан шалгаруулах юм байна. Шилдэг бүтээлүүдийг аравдугаар сарын 10-нд Монгол Улсын Төрийн түүхийн музейд тавьж олны хүртээл болгох ажээ.
Нэгдүгээр байрт шалгарсан бүтээлд 1 сая, хоёрдугаарт байрт шалгарсан бүтээлд 500 мянган төгрөг, гуравдугаар байрт шалгарсан бүтээлд 300 мянган төгрөгөөр урамшуулна.
Г.ДАРЬ