
Түүнийг гадаадаас хүрэлцэн ирэхэд намынхаа ажилд ханцуй шамлан орох нь хэмээн хэвлэлүүд бичиж байлаа. Гэвч У.Хүрэлсүх өнгөрсөн наймдугаар сарын 5-нд болсон МАН-ын Бага хуралд ч оролцоогүйгээр үл барам ирэх аравдугаар сарын 27-нд зарлагдсан Их хуралд ирэхгүй нь нэгэнт тодорхой болсон гэх. Харин түүний багийнхан хэмээн нэрлэгддэг “Шинэчилье" хөдөлгөөний залуус Их хуралдаа чухам ямар сценаритай орохоор бэлтгэж буй нь бүрхэг байгаа ч У.Хүрэлсүхийг Австралиас зөвлөгөө өгч магадгүй гэх яриа намын гишүүдийнх нь дунд бий ажээ.
Г.ДАРЬ