Сүхбаатарын талбай: 17:00 цаг

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбай: 17:00 цаг

Сүхбаатарын талбай. 2011.04.26.  17.00 цаг.

Сүүлийн өдрүүдэд морь мал, жагсаал, хөдөлгөөний хөлд дарагдаад байгаа Сүхбаатарын талбай 17.00 цагийн орчимд ийм байдалтай байна. Өчигдрийг бодвол хүний хөл татарч, гол төлөв жагсаал зохион байгуулагчид байгаа харагдав. Өчигдөр энэ талбайд Ард түмний Их хуралдай хуралдуулсан хөдөлгөөнийхөн өнөөдөр өглөө төрийн ордныг тойрон гороолсон бол үдээс хойш Бүх ард түмний Их хуралдайн тогтоол гаргаснаа зарласан юм. Тэд уг тогтоолдоо
"УИХ-аас дараах зүйлийг шаардсугай, толгой олигархиудаас шаардсугай,
МАН-АН-аас дараахи зүйлийг шаардсугай" гэхчлэн таван бүлэг асуудал тусгажээ. Түүнчлэн "Эл тогтоолыг УИХ эс биелүүлж, ард түмний
эрх ашгаас урвасан хэвээр байвал тус хөдөлгөөнийхөн  МҮОНРТ-ийг шууд
хяналтдаа авна" гэсэн үг, өгүүлбэрүүд ч байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж