Яруу найрагч Ц.Чимэддоржийн нэрэмжит наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Яруу найрагч Ц.Чимэддоржийн нэрэмжит наадам боллоо

МЗЭ-ийн Говьсүмбэр аймаг дахь Утга зохиолын нэгдлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боржигодой сэцэн” яруу найргийн наадам өчигдөр буюу энэ сарын 29-нд Говьсүмбэр аймагт болж өнгөрлөө. Энэхүү наадмыг энэ жил нэрт яруу найрагч Цэндийн Чимэддоржийн нэрэмжит болгон явуулсан юм.

Сүүлийн шатанд 25 яруу найрагч шүлгээ уншсанаас тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга хүртсэн бол Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, яруу найрагч Г.Гантулга, н.Ренчиндорж, Д.Баянтунгалаг нар удаах байруудад шалгарчээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж