
Ардчилсан намд жигүүр бий болсон тухай өмнө мэдээлж байсан билээ. Тус жигүүрийнхэн А.Мурат тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй зохицуулах зөвлөл байгуулж, зохион байгуулалтад орсон бөгөөд намын нийт гишүүдийн уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Жигүүрийнхэн ардчилсан намын фракцуудад хамаарагддаг гишүүдээс илүүтэй сул гишүүдтэй “нэгдэх”-ийг эхний ээлжинд зорьж буй бололтой. Ямартаа ч тэдгээр жигүүрийнхэн намынхаа бүлгийн хуралд суухаа болиод удаж буй Р.Амаржаргал гишүүн болон бүлгийнхэнтэйгээ сүүлийн үед ам хэл зөрөлдөж буй Ж.Батзандан нартай уулзалт хийж хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Б.ЭНХ