Очир алмаазны VIP худалдаа

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Очир алмаазны VIP худалдаа

Дэлхийд алдартай Carlo Barberis-ийн гурав дахь үеийн өв залгамжлагч, захирал ноён Франческо Барберис Монголд ирж, гэр бүлээрээ өв залгамжлан бүтээж байгаа гайхалтай нарийн хийц бүхий, уран тансаг очир алмаазан бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Энэхүү брэнд цэвэр гар хийцийн давтагдашгүй дээд зэрэглэлийн гэдгээрээ алдартай.

Үнэт эдлэлийн чадварлаг дархан Карло Барберис 1929 онд анх өөрийн дарханы газраа нээж байж. Тэрээр анх томоохон брэндүүд зориулан бүтээгдэхүүнийг хийж өгдөг байсан бол 1950-аад оноос өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ гаргаж эхэлж, өдгөө Carlo Barberis гэсэн давтагдашгүй брэндийг хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Эдүгээ гэр бүлийн компаний удирдаж буй Франческо Барберис өвөөгийнхөө адил гоёмсог нарийн эдлэлийг бүтээгч. Түүний өөрөө загварыг нь хийсэн бөгж, ээмэг, энгэрийн зүүлт тэргүүтэн өнөөдөр Улаанбаатар их дэлгүүрт туяаран гялалзаж байна. Учир нь Улаанбаатар их дэлгүүр тус брэндтэй хамтран ажиллахаар болсон бөгөөд “The Royal Diamond” үнэт эдлэлийн дэлгүүр нээн өмнө хэзээ ч Монголд худалдаалагдаж байгаагүй, магадгүй дэлхийд ховор эрдэнэсийн бүтээлээ санал болгож байна. Ноён Франческо Барберис зөвхөн “The Royal Diamond”-ын урилгаар ирэх VIP зочдод гайхамшигтай бүтээгдэхүүнээ танилцуулж буй юм. Хэдийгээр монгол бүсгүйчүүдийн хувьд очир алмааз тэргүүтнээр гоёх нь олон болсон нь ч харамсалтай нь эх орондоо төдийлөн өндөр үнэтэй, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдээс шилж сонгох боломж хомс учир гадаад орнууд руу ч алмааз худалдан авахаар зорих нь бий. Тэгвэл Монголын гангачууд гурван өдрийн турш “The Royal Diamond”-д Carlo Barberis-ын эрдэнэсийн дээжистэй танилцаж байна. VIP худалдаа өнөөдөр Улаанбаатар их дэлгүүрийн нэгдүгээр давхар “The Royal Diamond”-д үргэлжилнэ. Мөн цаашид ч “The Royal Diamond” үнэт эдлэлийн дэлгүүр Carlo Barberis-ийн гайхамшгийг танд танилцуулсаар байх бөгөөд зөвхөн өөртөө зориулсан цорын ганц хийц, загвартай гоёмсог эдлэлийг ч захиалан хийлгэх боломжтой юм байна.

“The Royal Diamond”-ын харилцах утас 7000 0130

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж