Бөхийн барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Бөхийн барилдаан боллоо

Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль 2010-2011 оны хичээлийн жилд зохион явуулсан үндэсний бөхийн секц дугуйлангийнхаа хаалтын ажиллагаанд зориулсан тайлан тоглолтын барилдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ барилдааныг тус сургуулийн төгсөгч Монгол Улсын начин, спортын мастер Х.Түвшинсанаагийн нэрэмжит болгон Зуунмод сумын дөрөвдүгээр сургуулийн 81 өсвөрийн бөхчүүдийн дунд гурван насны ангилалаар зохион байгууллаа. Монгол Улсын начин, спортын мастер Х.Түвшинсанаагийн нэрэмжит тус барилдааныг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Бага нас буюу 1996-1997 онд төрсөн бөхчүүдээс 8г ангийн Т.Сумъяа, Г.Болд-Эрдэнэ, А.Зандраабайдий нар дунд нас буюу 1995 онд төрсөн бөхчүүдээс 9е ангийн З.Мягмарсүрэн, 10в ангийн Ж.Амгаланбаяр, 9г ангийн сурагч Б.Пунцаг-Ёндон нар бусдыгаа тэргүүллээ. Ахлах нас буюу 1994 оноос өмнө төрсөн бөхчүүдээс 11в ангийн Б.Баттулга, 11ё ангийн Г.Найдандорж, 11в ангийн Б.Дашноров нар эхний байруудад шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдлаа.

Энэ үеэр Монгол Улсын начин, спортын мастер Х.Түвшинсанааг бөхийн хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын барилдах авъяас ур чадварыг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монголын хүүхдийн төлөө газрын “Хүүхэд багачуудын сайн сайхны төлөө” алтан медалиар шагналаа.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж