Тим Жардинаг албаас нь түр чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2013.09.29-нд нийтлэгдсэн

Тим Жардинаг албаас нь түр чөлөөлөв

АНУ-ын стратегийн командлалын орлогч дарга, цөмийн зэвсгийг хариуцсан, вице-адмирал Тим Жардина (Tim Giardina) тушаалаасаа түр зуур чөлөөлөгдөөд байна гэж Associated Press есдүгээр сарын 29-нд дамжуулжээ.

Тим Жардина.
Фото: U.S. Navy

Эх сурвалжийн мэдээлснээр Жардина нь мөрийтэй тоглоомд автсан гэж сэжиглэгдэж байгаа бөгөөд хэргийн талаар өөр тодорхой мэдээлэл байхгүй байгаа аж.

Жардинаг албанаас нь түр хугацаагаар чөлөөлөх шийдвэрийг энэ сарын эхээр гаргасан байна. Хууль хяналтын байгууллага өнгөрөгч зургадугаар сараас түүний талаарх мөрдөн байцаалтыг явуулжээ. Түүний муу зуршлын талаар стратегийн командлалын тэргүүн генерал Роберт Келер (Robert Kehler) мэдсэнийхээ дараа Тэнгисийн цэргийн хүчний Мөрдөн байцааг албанд уг хэргийг мөрдөхийг даалгасан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж